• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Шижэний гэр музейгээр

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-10 10:53:12

5-р сарын 9-ний өдөр ХОУР-гийн "Хятадын хөдөө орон нутгаар" сэтгүүлчдийн баг Мин гүрний үеийн анагаах ухааны нэрт эрдэмтэн Ли Шижэний өлгий нутаг Хүбэй мужийн Хуанган хотын Чичүнь шянийн Чижөү тосгонд хүрч Ли Шижэний гэр музейг сурвалжиллаа.

Ли Шижэнь нь Хятадын Мин гүрний үеийн анагаах ухааны нэрт эрдэмтэн "Өвсөн эмийн үндэс буюу Бэнь Цао Ган Мү" \Compendium of Materia Medica\ гэдэг эм зүй анагаах ухааны бүтээлээ 1590 онд бичжээ. Тус ном нь 1 сая 900 мянган үсэгтэй, нийт 1892 төрлийн эмийн түүхий эд, 11090 эмийн жорыг тэмдэглэн үлдээсэн учраас "Дорно дахины анагаах ухааны үндэс" хэмээн тооцогдддог.

Сүүлийн жилүүдэд Чичүнь шянь нь Ли Шижэний өлгий нутаг, Ли Шижэний брэнд, "хөх суйх" хэмээх эмийн ургамлын брэндээрээ эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэн, "Эрүүл мэндийн баяр" арга хэмээг зохион байгуулжээ. Мөн 5-р сарын 26-ны өдөр "Суйх өвсний үйлдвэрлэлийн олон улсын форум болон эрүүл мэнд, аялал жуулчлалын баяр-3" арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ нь мөн Хятадад Хятадын уламжлалт эмийн ургамлаар нэрлэсэн дэлхийн чанартай анхны форум болох юм.

ХОУР-гийн сэтгүүлч Болор зураглан мэдээлэв

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе