• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хамтын ажиллагааны том төлөвлөгөөгөө хуваалцахад бэлэн байна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 18:24:58

11-нд Бээжинд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, удалгүй болох "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад бэлтгэх ажил бүгд бэлэн болов. Энэ удаагийн чуулга уулзалтаар боломж болгож, санаа сэтгэл нэгтэй түншүүдтэйгээ хамт байж, хамтын ажиллагааны том төлөвлөгөөг хамтдаа хуваалцаж, нээлттэй индэрийг хамтдаа байгуулж, хөгжлийн бодит ашгаа хамтаар хуваалцахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Тус өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Гэн Шуан холбогдох асуултад хариулахдаа, одоогийн байдлаар, 29 орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг олон улсын байгууллагын гурван чухал хариуцлагатан Удирдагчдын дугуй ширээний дээд хурал зэрэг ажиллагаанд оролцох болно. 130 гаруй орны олон салбарын бараг 1500 зочид албан ёсны төлөөлөгчийн хувиар оролцох болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе