• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төв, Зүүн Европын 16 аж ахуйн нэгж Нинбөгийн үзэсгэлэн яармагт оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 10:12:38

Хятад-Төв, Зүүн Европын худалдаа хөрөнгө оруулалтын 3-р үзэсгэлэн яармаг 6-р сарын 8-12-нд Нинбөд болно. Үзэсгэлэн яармагийн талбайг 2 дахь удаагийнхаас 50 хувиар өргөтгөсөн бөгөөд оролцох бараа бүтээгдэхүүний тоо 80 хувиар нэмэгдэж, лангуу хүрэлцэхгүй болж байна.

Зохион байгуулах комиссын үзэсгэлэн худалдааны хэлтсийн ерөнхий зохицуулагч Жан Вэньхү 10-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Тус үзэсгэлэн яармаг "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны санаачилгын дагуу "Хятад-Төв, Зүүн Европын улс орон хоорондын хамтын ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө", "Хятад-Төв, Зүүн Европын улс орнуудын хамтын ажиллагааны тухай Ригагийн хөтөлбөр"-өөр удирдлага болгон, "Хамтын ажиллагааны нөөц хүчийг илрүүлэн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрье" уриан дор, чуулга уулзалт, бизнес хөрөнгө оруулалт, үзэсгэлэн худалдаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг 15 арга хэмжээг зохион байгуулна гэжээ.

Хятад-Төв, Зүүн Европын худалдаа, хөрөнгө оруулалтын 3-р үзэсгэлэн яармагийг Худалдааны яам, Жэжян мужийн захиргаа хамтран зохион байгуулжээ. Нинбө хот Төв, Зүүн Европын улс орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтын цогцолбор туршилтын бүс байгуулах ажлыг идэвхтэй өрнүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт системийн чанартай шинэчлэл хийж, худалдааг хялбарчлах, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн талаар хамтарч ажиллах, хүмүүнлэгийн солилцоо хийх, олон хэлбэрээр хамтран тээвэрлэх зэрэгт үлгэр жишээ үзүүлсэн байна.

\Сарантуяа\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе