• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянд газар хөдлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-11 10:17:23

5-р сарын 11-ний 5 цаг 58 минутад Шиньжяний Кашгарын Ташкорган Тажикийн өөртөө засах сяньд 5.5 баллын хүчтэй газар хөдөлснийг Хятадын Газар хөдлөлтийн шинжилгээний станц албан ёсоор шинжлэн нотолжээ. Одоогийн байдлаар, газар хөдлөлтийн улмаас 8 хүн нас барж, 11 хүн шархаджээ.

Ташкорган сяний намын хороо, захиргааны удирдагчид газар хөдөлсөн бүсэд ажиллан, аврах ажил хийж, шархадсан иргэдийг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна. Газар хөдлөлтийн улмаас амиа алдаж, шархадсан хүмүүс болон эд хөрөнгийн хохирлын байдлыг шалган бүртгэж байна.

Хятадын Газар хөдлөлтийн шинжилгээний станцын нотолсноор, энэ удаагийн газар хөдлөлт 8 мянган метрийн гүнд болсон бөгөөд төв нь умард өргөргийн 37.58 градус, дорнод уртрагийн 75.25 градуст, Памирын өндөрлөгийн зүүн өмнөд бүсэд болсон бөгөөд 20 километрийн эргэн тойронд 580 хүн, 50 километрт 6200 хүн амьдарч байжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе