• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-11 14:53:57

11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй утсаар ярьсан байна.

Мүн Жэ Ин БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд Ши Жиньпин дарга баяр хүргээд: БНХАУ, БНСУ бол ойр хөрш, тус бүсийнхээ чухал орон юм. Дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш хоёр орны харилцаанд олон амжилт гаргаснаа нандигнах ёстой. Хоёр тал БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосон зорилгоо марталгүй,  харилцан анхаарал хандуулж буй  чухал, зүй ёсны ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, адил талаа нөөцөлж, адилгүй талаа зохицуулахыг хичээн, зөрчил маргаанаа зүй зохистой шийдвэрлэх ёстой. БНСУ-ын шинэ засгийн газар БНХАУ-ын анхаарал хандуулж буй гол зүйлийг чухалчилж, бодит үйл ажиллагаагаар хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна. Хоёр орны харилцааг улам сайн хөгжүүлэх нь манай хоёр ард иргэдийн хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд нийцнэ гэжээ.

Урт хугацааны турш Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй, тайван, тогтвортой байлган, яриа хэлцлээр асуудлыг шийдвэрлэхийг баримталсаар иржээ. Энэ нь хоёр орны хамтын ашиг сонирхол, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд нийцэх юм. Бид БНСУ зэрэг холбогдох талуудтай хамтран, Солонгосын хойг болон бүс нутгийн энх тайван, хөгжлийн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэж Ши Жиньпин онцоллоо.

Мүн Жэ Ин: Хоёр орны харилцааны тухай таны үнэлгээг би сайшааж байна. Хятад улстай адил БНСУ, БНХАУ-ын харилцааг бид маш чухалчилдаг. Хятад улстай хамтран, хоёр орны харилцааг өндөр түвшинд хөгжүүлж, ажил хэрэгч, стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад улстай хамтран зургаан талт хэлэлцээр зэргийг даруй эхлүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах зорилгоо биелүүлэхэд бэлэн байна. БНХАУ-ын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгыг БНСУ сайшаах бөгөөд энэ бүтээн байгуулалт БНХАУ, БНСУ зэрэг зам дагуу улс орон, бүс нутгийн хөгжлийг дайчлахыг хүсэж байна гэжээ.

Хоёр төрийн тэргүүн хэлхээ холбоотой байхаар санал нэгдсэн бөгөөд эртхэн уулзалт хийхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ. 


\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе