• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад руу оргон зайлсан авилгын хэргийн сэжигтнүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй ажлаа тайлагнав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 17:15:45

Хоёр жилийн өмнө Хятад улс зуун хүнийг баривчлах мэдэгдэл гаргаж, гадаад руу оргон зайлсан авилгын хэргийн сэжигтнүүдийг баривчлахаар анх удаа ил жагсаалт гаргаснаас хойш өнөөг хүртэл 40 хүнийг баривчлаад байна. Баривчлагдсан хүмүүсийн одоогийн байдал ямар байгаа тухай 10-нд Гадаад руу оргон зайлсан сэжигтнүүдийг баривчлах төвийн албанаас анх удаа энэ ажлын ахицын тухай мэдэгджээ. Одоогийн байдлаар, эдгээр 40 хүний асуудлыг хууль зүйн шалган байцаах үйл явцад оруулсан бөгөөд авилгатай тэмцэх талаар Хятад улс ил тод, итгэл дүүрэн байгааг харуулж, мөн гадаад руу оргон зайлсан сэжигтнүүдэд хатуу сануулга өгсөн байна.

"Улаан өнгөтэй баривчлах зөвшөөрөл" гэдэг нь олон улсын цагдаагийн байгууллагын гаргасан хамгийн дээд зэрэглэлийн баривчлах зөвшөөрөл бөгөөд тухайн улсын хууль зүйн байгууллага баривчлах зөвшөөрөл өгч, гишүүн орнууд оргон зайлсан сэжигтнийг эх оронд нь буцааж өгөхийг шаардсан явдал юм. 2015 оны 4-р сарын 22-нд Хятад улс олон улсын цагдаагийн байгууллагаар дамжин, улаан өнгөтэй баривчлах зөвшөөрөл гаргаж, гадаад руу оргон зайлсан авилгын хэргийн сэжигтэн 100 хүний нэрсийн жагсаалт гаргажээ. Хоёр жилийн турш АНУ, Канад, Шинэ Зеланд зэрэг олон улс орон, бүс нутгаас 40 хүнийг буцаан авчирсан бөгөөд энэ 100 хүний хамгийн том сэжигтэн Ян Шюжү бол түүний нэг жишээ юм.

Гадаад руу оргон зайлсан авилгын хэргийн сэжигтнийг баривчлах ажил хариуцсан төвийн албанаас 10-нд эдгээр хүмүүсийг хэргийг хэрхэн шийдвэрлэж буй тухай ажил байдлаа тайлагнажээ. Энэ оны 5-р сарын 8-ны байдлаар баривчлагдсан 40 хүнээс 15-д нь ял оноож, 2 сэжигтний гомдлыг хүчингүй болгож, 1 сэжигтний хэргийг хэрэгсэхгүй болгож, 9 хүний хэргийг шалгаж, ял оноогоогүй, 13 хүний хэргийг шилжүүлэн шалгуулах буюу шалган байцааж байна.

Бээжингийн Их Сургуулийн Цэвэр засаглалын байгуулалтыг судлах төвийн орлогч дарга Жуан Дэшүй хэлэхдээ: Хэргээ хүлээсэн хүн бүрийг хуулийн дагуу мөрдөн шүүх үйл явцад хамруулсан нь холбогдох байгууллага нэгж хуулийн дагуу шуурхай мөрдөн байцааж байгааг харуулж байна гэжээ.

"Үүнээс өмнө баривчилсан, гадаад руу оргон зайлсан нөхцөлд ятган авчирсан болон өөрөө хэргээ хүлээсэн хүн бүрийг хуулийн дагуу мөрдөн шүүх процедурт хамруулж байгаа нь бид оргон зайлсан хэрэгтнийг хуулийн дагуу баривчилж, шамшигдуулсан эд хөрөнгийг нь хураах гэсэн шийдвэр зоригийг харуулж байна. Бидний хэлж байгаа хууль дүрмийн дагуу гэдэг нь олон улсын хууль зүйн зориг санааг хүндэтгэсэн нөхцөлд эх орныхоо хууль дүрмийн дагуу оргон зайлсан этгээдэд хориг тавьж, хуулийн дагуу шийтгэн, хууль бусаар олсон эд хөрөнгийг нь хурааж авах зорилтоо биелүүлэхийг хэлж байна. Өдгөө олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын эрэн сурвалжлах ажилд ялгаатай байр сууриар хандаж байна. Гэвч бидний энэ хүчин чармайлт эх орныхоо нэр хүндийг хамгаалаад зогсохгүй, цаашлаад олон улсын нөлөөг ч нэмэгдүүлэх юм" гэжээ.

Нэгэнт олон нийтэд зарласан байдлаас үзвэл, ятгах замаар сайн дураараа хэргээ хүлээсэн бүх хүний ялыг хөнгөлсөн байна. Жишээ нь, гадаад руу оргон зайлсан, "Улаан өнгөтэй баривчлах зарлиг"-т хамрагдсан 100 хүний нэг болох Жан Давэй мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хууль бусаар олсон бүх эд хөрөнгөө сайн дураараа буцааж өгсөн болохоор түүнийг эрүүгийн хэргийн ялаас хэлтрүүлсэн байна. Харин оргон зайлж яваад баривчлагдсан хүмүүст 3-15 жилээр хорих ял оноосон юм.

"Бид авилга авсан, гэмт хэргийнхээ улмаас оргон зайлсан зэрэг эрүүгийн хэрэг үйлдсэн хүмүүст уучлах, шийтгэх бодлогыг хослуулан хэрэгжүүлдэг. Мөн энэ удаагийн нэрсийн жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь засгийн талаас ятгасныг хүлээн авч эх орондоо буцаж ирсэн юм. Хэргээ өөрөө хүлээсэн болохоор хугацаатай хорих ял сонсгосон боловч өршөөл үзүүлж, ялаа эдлэх хугацааг нь хойшлуулсан байгаа. Харин эсэргүүцэн сөргөлдөж, удаан хугацаагаар нэр усаа буруулан, оргон зайлсан хүмүүст хуулийн дагуу хатуу шийтгэл оноодог."

Хятадын НШУА-ийн хяналт шалгалтын ажил хариуцсан багийн дэд дарга, дэд профессор Гао Бө: Энэ удаа бид мэдээллийг ил тод нийтэлж, авилгатай тэмцэх ажлын ил тод байдал, өөртөө итгэлтэй байгааг харуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэний улмаас нэр усаа буруулан, оргон зайлж яваа хүмүүст чанга дохио өгч байгаа юм гэжээ.

Гадаадаас баривчилж авчирсан хүмүүст хуулийн дагуу оноосныг дэлхий нийтэд мэдээлж байгаа нь өөртөө итгэлтэй, ажлаа ил тод явуулж байгааг харуулж буй хэрэг юм. Мөн нэр усаа буруулан, оргон зайлж яваа хүмүүст цаг үе, бодлогыг ойлгох шаардлагатайг дуулгаж буй хэрэг юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе