• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Оросын харилцааг сайжруулна гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-11 09:56:21

10-нд Цагаан ордны мэдэгдсэнээр, Америкийн ерөнхийлөгч Трамп мөн өдөр тус улсад айлчилж буй Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа, Америк Оросын харилцааг сайжруулах бодолтой байгаагаа цохон тэмдэглэжээ.

Цагаан ордон мөн өдөр нийтэлсэн нэгэн мэдэгдэлдээ, Трамп Америк, Оросын Дундад Дорнод болон бусад бүс нутгийн мөргөлдөөний асуудлаар өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоо бий гэдгээ илэрхийлсэн бөгөөд Америк, Оросын харилцааг сайжруулах хүсэлтэй байгаагаа цохон тэмдэглэсэн гэжээ.

Уг мэдэгдэлд: Трамп Америк, Орос хоёр улс Сирийн мөргөлдөөнийг эцэслүүлэх талаар хамтран ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглээд, энэ асуудлыг зохицуулахын төлөө чармайх болно гэжээ.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Теллерсон мөн өдөр Лавровтой уулзалт хийжээ. Америкийн Төрийн Департментын албан мэдээнд, хоёр тал Украйн, Сирийн асуудал, мөн стратегийн тогтвортой байдал зэрэг харилцан сонирхож буй асуудлыг авч хэлэлцсэн гэжээ.

Америкийн Төрийн Дипартментын албан мэдээнд тэмдэглэхдээ, Сирийн асуудалд хоёр тал НҮБ-аар гол болгосон Сирийн улс төрийн үйл явцыг дэмжихээ дахин нотолсон гэжээ. Украйны асуудлаар Теллерсон: ОХУ Украйны асуудлаарх байр сууриа өөрчлөхгүй бол АНУ Орост тавьсан хоригоо цуцлахгүй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе