• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад болон "Нэг бүс нэг зам"-ын орнууд хоорондын худалдаа хурдтай өсөж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 09:44:10

10-нд Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин: "Нэг бүс нэг зам" санаачилгыг гаргаснаас хойш, Хятад улс худалдааг ахиулах, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар илэрхий амжилтад хүрчээ. 2014-2016 онд, Хятад болон "Нэг бүс нэг зам" эргэн тойрны орнууд хоорондын худалдааны нийт хэмжээ 20 триллион юаньд хүрч, өсөлтийн хурд нь дэлхийн дундаж төвшнөөс өндөр байна гэжээ.

Худалдааг ахиулах нь "Нэг бүс нэг зам" -ын чухал агуулга юм. Чянь Кэмин: Худалдааны талаар Хятад АСЕАН-ы яармаг, Хятад-Өмнөд Азийн яармаг, Хятад-Ази Европын яармаг, Хятад-Арабын яармаг зэрэг яармаг худалдааг хөгжүүлэх замаар өөр өөр аж ахуйн нэгжийн солилцоог ахиулжээ.

Хөрөнгө оруулалтын талаар, 2014-2016 онд, Хятадын аж ахуйн нэгжүүд эргэн тойрны орнуудад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 50 тэрбум ам.доллараас давж, эргэн тойрны орнуудтай гарын үсэг зурсан шинэ гэрээний хэмжээ 304 тэрбум 900 сая ам.долларт хүрчээ.

Том том төслийн талаар, Худалдааны яам холбогдох салбартай хамтарч, Хятад-Лаосын төмөр зам, Карачийн хурдны авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Хятад-Орос, Хятад-Какахстан, Хятад-Мьянмар зэрэг нефтийн хоолойн төслийг байгуулж, ашиглалтад оруулжээ.

Хилийн чанадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулах талаар, Хятадын аж ахуйн нэгжүүд 20 гаруй улстай хилийн чанадын эдийн засаг худалдааны 56 бүс байгуулж, нийт хөрөнгө оруулалт нь 18 тэрбум 500 сая ам.долларт хүрсэн байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе