• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, ОХУ Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт, "Европ, Азийн эдийн засгийн холбоо"-ны бүтээн байгуулалт хоорондын уялдааг эрчимжүүлэх талаар хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 09:51:19

2015 оны 5-р сарын 8-нд Москва хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзаж, хоёр орны тэргүүн торгоны замын эдийн засгийн бүс байгуулж, Европ, Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай уялдуулахыг санал нэгтэй дэмжиж, "Торгоны замын эдийн засгийн бүс байгуулж, Европ, Азийн эдийн засгийн холбооны бүтээн байгуулалттай уялдуулах хамтын ажиллагааны нэгдсэн мэдэгдэл"-д гарын үсэг зурсан байдаг.

Тус мэдэгдэлд: Зам харилцааны салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалт, ложистик, ачаа тээврийн харилцан уялдаа зэрэгт уялдаа холбоогоо эрчимжүүлнэ. Худалдаа хөрөнгө оруулалтын талын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, худалдааны бүтцийг сайжруулан, хялбаршуулах, хөрөнгө оруулах явцад харилцан тус дөхөм болох, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа зэргээ эрчимжүүлэх зэрэг болно гэжээ.

2015 оны 5-р сард Бээжин-Москва хоорондын хурдны төмөр замын эхний хэсэг болох "Москво-Казан" хэсгийн ажил эхэлжээ. "Москво-Казан" хурдны төмөр замын төсөл Европ, Азийн хурдны тээврийн хонгилын туршилтын төсөл бөгөөд Москвагаас эхлэн, Татарын бүгд найрамдах улсын Казан хотод хүртэл нийт 770 км урт юм. Төлөвлөгөөнөөс үзвэл, Москва-Бээжин хоорондын хурдны төмөр зам 7000 километр урт бөгөөд Хятад, Казахстан, Орос гурван орноор дайрах юм байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр тал боломж бүрдүүлэн, ажил хэрэг хамтын ажиллагаа, олон салбар дахь хамтын ажиллагаа нь ололт амжилт ихтэй хөгжиж байна. Энэ нь хоёр талт худалдааны хэмжээ тогтвортой сэргэж байгааг харуулж, мөн хоёр тал "Торгоны замын эдийн засгийн бүс" байгуулах энэ өргөн боломжийг ашиглан, зам тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, санхүү зэрэг чухал салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, ялангуяа хил дамнасан дэд бүтцийн бүтээн байгуулалт, Европ, Азийг холбосон шинэ тээврийн зам байгуулах, үйлдвэрлэлийн парк байгуулах, эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг салбарт үр өгөөж ихтэй байна.

\Дүүрэнжаргал\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе