• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Пакистаны эдийн засгийн хонгил Пакистан улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-11 17:12:57

ОУВС-гийн байгууллагын Ойрх Дорнод, Умард Африк, Афганистан, Пакистан зэрэг орны хамгийн сүүлийн үеийн тайланд харуулснаар, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт ахихын хэрээр Пакистан нь бүс нутагтаа эдийн засгийн өсөлтийн хамгийн гол тулгар цэг болсон байна. Ойрх Дорнод, Умард Африк, Афганистан, Пакистан зэрэг орны эдийн засгийн өсөлт 2016 он 3.7 хувь байсан бол 2017 онд 4 хувь болон нэмэгдэж, 2018 онд 4.4 хувь болон нэмэгдэх төлөвтэй байна хэмээн Пакистаны "Бизнес-Рекордер сонин" 5-р сарын 10-нд мэдээлжээ.

Мэдээнд, дээрх улс орнуудын хөгжлийн хэтийн төлөв голдуу Пакистан зэрэг улс орнууд өнгөрсөн хэдэн жилд эдийн засгийн өөрчлөлтийн эерэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн, олон нийтийн хөрөнгө оруулалтыг тасралтгүй нэмэгдүүлж, санхүүгийн алдагдлыг буруулан, бизнесийн орчныг өөрчлөн сайжруулсантай шууд холбоотой гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе