• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Ши Жиньпин Вьетнам улсын дарга Трн И Чуанд зориулан угтах ёслол хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-12 09:45:38
11-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад улсад айлчилж байгаа Вьетнам улсын дарга Трн И Чуанд зориулан угтах ёслол хийж, түүнтэй хэлэлцээ хийлээ. Трн И Чуанд Ши Жиньпиний урилгаар Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцоно. Энэ мөчөөс нэг бүс нэг замын чуулга уулзалт албан ёсоор нээгдэж байгаа юм.

Нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтын хугацаанд Ши Жиньпиний хүлээн авч байгаа анхны зочны хувьд Трн И Чуан Хятадын халуун дулаан зочломтгой уур амьсгалыг мэдэрч, маш баяртай байлаа. Тэр хэлэхдээ, Вьетнам улсын даргын хувиар Хятадад анх айлчилж байгаадаа их баяртай байна. Вьетнам улсын нам, төрийн дээд хэмжээний төлөөлөгчдийн өмнөөс Ши Жиньпин болон Хятадын удирдагчид халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Вьетнамын нам төр болон ард түмний өмнөөс Хятадын нам засаг ард түмний өөрчлөлт хийж нээлттэй байлгах, ялангуяа байгаль экологийн хамгаалалт, эдийн засаг, улс төр, соёл, нийгмийг нэгэн цогц болгон хөгжүүлэх болон чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлт нээлттэй байлгахыг бүх талаар дэмжих, улс орноо бүх талаар хуулиар засах, намаа бүх талаар чанга засах стратегийн үйл хэрэгтээ томоохон амжилт олсонд цогтой халуун баяр хүргэе гэжээ.

Хэлэлцээний явцад хоёр орны төрийн тэргүүн хоёр талын харилцааны хөгжлийн идэвхтэй хандлагыг хэвээр байлгаж, олон салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, Хятад Вьетнамын тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд бодит ашиг хүртээхийг санал нэгтэй зөвшөөрлөө.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе