• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үзэсгэлэнт хөдөө тосгон: Танчүн тосгон

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-12 19:28:32

ХОУР-гийн мэдээ: Хятадын олон улсын радиогийн "Хятадын хөдөө тосгоноор аялах" сэтгүүлчдийн баг 10-ны өдөр Хүбэй мужийн Чичүнь сяний Танчүн тосгонд хүрсэн юм. Уулын тосгон Танчүнд хур ус элбэг бөгөөд хулс сайн ургадаг.

Зураг мэт үзэмжит байгаль, уул устай тосгоныхоо тухай намын үүрийн ерөнхий нарийн бичгийн дарга Хуан Жүнжинь хэлэхдээ, тосгоны хөгжлийг дэмжих зорилгоор бид байгалийн нөөцөө ашиглан, хөдөө тосгоноор аялах маршрут ажиллуулж байна. Байгалийн үзэмжийг эвдэхгүй бөгөөд тосгоны эртний түүхийг харуулахын тулд олон нийтийн барилга байгууламжийг нутгийн өвөрмөц ургамлаар чимсэн бөгөөд ингэхдээ хулсны үзэмжийг гол онцлогоо болгосон гэжээ. Хулсаар хийсэн амралтын танхим, сандал зэрэг нь газар болгонд харагдах бөгөөд бие засах газар ч хулс зэрэглэн хийсэн нь тосгоны иргэдийн ур чадвар, ой ухааныг харуулж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе