• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чулуугаараа алдартай үзэсгэлэнт тосгон

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-12 19:40:02

ХОУР-гийн "Хятадын хөдөө тосгоноор аялах" сэтгүүлчдийн баг 10-ны өдөр Хүбэй мужийн Чичүнь шянийн Хүзигао тосгонтой танилцаж, сурвалжлахаар хүрч очлоо. 818 оршин суугчтай энэхүү уулын буйдад байх тосгон чулуугаараа алдартай. Тосгоныхоо бүхий л замыг уулын чулууг дэвсэж тавьсан байх агаад тосгоны төв талбай, хашаа хороо гээд бүгдийг чулуугаар урлан бүтээжээ.

Уулын мухар дахь хөл хөдөлгөөн багатай, ундуй сундуй тус тосгон одоо чулуугаар "нүүрээ угаан" хамгийн үзэсгэлэнт тосгон гэх сайхан алдартай болжээ.

Хүзигао тосгон 2015 оноос эхлэн үзэсгэлэнт хөдөө тосгоны бүтээн байгуулалтаа эхлүүлэн, чулууг онцлог болгон тосгоныхоо нүүр царайг шинэчлэн хөгжүүлснээр одоо аялал жуулчлалын оргил үе амралтын өдрүүдэд дунджаар 2000 жуулчид хүлээн авч байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе