• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Д. Трамп Ойрхи Дорнодод айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-13 15:16:49
АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн албаны туслах Герберт Макмастер 12-нд хэлэхдээ, ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх дорнодын анхны айлчлалаараа, терроризмтой тэмцэн, бүс нутгийн энх тайвныг хамгаалахыг тус бүсийн холбоотнуудаасаа шаардах юм гэжээ.

Герберт Макмастер мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Дональд Трамп энэ сарын сүүлээр Саудын араб улсад айлчлах үеэр Ойрхи Дорнодын холбоотнууддаа хандан, тус бүсийн энх тайвныг хамгаалахдаа "зоригтой том алхам хийж", "Лалын улс", Аль Кайда зэрэг террорист бүлэглэлүүдэд цохилт өгөх төдийгүй Иран болон Сирийн засгийн газрын улмаас буй болсон өрсөлдөөн сорилттой тулах хэрэгтэйг шаардах юм гэжээ.

Герберт Макмастер цааш нь хэлэхдээ, Дональд Трамп Израйльд айлчлах үеэр, хоёр орны харилцаа бат бэх гэдгийг онцлох юм. Палестины ерөнхийлөгчтэй уулзах үеэр Дональд Трамп өөрөө Палестины үндэстний эзэн мэдэх эрхээ хамгаалахыг дэмжиж байгаагаа илэрхийлэх юм гэжээ.

Дональд Трамп Ойрхи Дорнодын айлчлалаа өндөрлүүлээд Ватикан, Итали, Бельгид айлчлах юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе