• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Наваз Шарифтай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-13 15:52:22

Хятад улсын дарга Ши Жиньпин 13-нд Дяо Юйтай төрийн зочид буудалд нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Пакистаны ерөнхий сайд Наваз Шарифтай уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Пакистаны харилцааг Хятадын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн юм. Пакистаны талтай хамтдаа хоёр орны халуун хүйтнээ хамтатгасан стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад бэлэн байна. Хоёр орны харилцааны хөгжлийг дэмжихийн тулд хоёр тал дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам зэрэг олон давхаргын харилцан айлчлалыг нягтруулах болно. Хоёр тал Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалтыг ажил хэрэгчээр дэмжиж, Гвадар боомт мөн түүний эргэн тойрны иж бүрэн төслийг дэмжин, эдийн засгийн коридор дагуу аж үйлдвэрийн бүсийн байгуулалтыг түргэтгэх төлөвлөгөөг яаралтай судалж, эдийн засгийн коридорын ирээдүйн төлөвлөгөөг түргэтгэж, зам харилцааны дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, иргэдийн амьжиргааны хамтын ажиллагааны төслийн хэрэгжилтийг дэмжих хэрэгтэй байна. Хоёр тал терроризмтой тэмцэх, аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн том том үйл хэрэг дэх зохицуулалтаа нягтруулах шаардлагатай байна гэжээ.

Наваз Шариф хэлэхдээ, Пакистан, Хятад хоёр орон бат бэх уламжлалт найрамдалтай юм. Пакистаны дотоодод Хятад улстай харилцаагаа цаашид гүнзгийрүүлж, нэг бүс нэг замын байгуулалтын хамтын ажиллагаанд оролцохыг санал нэгтэй дэмжиж байна. Пакистан, Хятад улстай хамтдаа Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын төслийг идэвхтэй дэмжиж, Гвадар боомт зэрэг дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Пакистаны тал НҮБ, ШХАБ зэрэг олон талт хүрээн дэх зохицуулалт хамтын ажиллагаагаа үргэлжлэн нягтруулж, олон улсын болон бүс нутгийн тогтвортой хөгжлийн төлөө чармайн ажиллах болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе