• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Грекийн ерөнхий сайд Ципрастай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-13 15:59:41

Хятад улсын дарга Ши Жиньпин 13-нд Дяо Юайтай төрийн зочид буудалд нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Грекийн ерөнхий сайд Алексис Ципрастай уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, өнөө Хятад, Грекийн уламжлалт найрамдал болон хамтын ажиллагаа тасралтгүй шинэ эрч хүчтэй болж байна. Хоёр орны улс төрийн итгэлцэл гүнзгийрч, эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоо зэрэг нь ихээхэн үр бүтээлтэй, өргөн агуулгатай болж байна. Хоёр тал Хятад, Грекийн дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойгоор гараа болгож, Хятад Грекийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны нэн сайн сайхан ирээдүйд цогцлон байгуулах ёстой. Хятадын тал Грекийн талтай дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, хоёр орны засгийн газрын салбарууд болон шат бүрийн солилцоог нягтруулахад бэлэн байна. Хоёр тал Хятад Грекийн хоёр талын худалдааны тэнцвэртэй хөгжлийг дэмжих ёстой. Хятад Грек хоёр орон өрнө дорнын соёл иргэншлийн чухал төлөөлөл болсны хувьд соёлынхоо гүн зузаан хөрс суурьтай давуу талаа бадруулж, хоёр талын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны нөөцийг тасралтгүй дайчилж, эртний соёл иргэншилт орнуудын форум хэмээх шинэ тавцанг гүйцэд ашиглаж, адил бус соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээг ахиулах ёстой. Хятад Европ ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, чөлөөтэй, нээлттэй олон талт худалдааны системийг хамгаалж, Грекийн тал Хятад Европын харилцааны урт удаан эрүүл саруул тогтвортой хөгжилд үргэлжлэн идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Грек олон улсын ложистикийн чухал уулзвар тэнхлэг байгуулах стратеги болон нэг бүс нэг замын санаачлагыг хооронд нь уялдуулах хэрэгтэй байна. Хятад, Грек хоёр тал Пирей боомтыг газрын дунд тэнгисийн бүс нутгийн чингэлэгт тээврийн дамжин өнгөрүүлэх чухал боомт, тэнгис эх газрын транзит тээврийн гүүр, олон улсын ложистикийн төв болгож, Хятад, Европын эх газар тэнгисийн түргэн зам болон нэг бүс нэг замын байгуулалтад чухал тулах цэг болгохын төлөө хүч тавин хамтран ажиллах ёстой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе