• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын шинэ засгийн газар "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-13 17:31:33

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцох БНСУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Пак Бюн-сеок 12-нд хэлэхдээ, БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Инээр удирдуулсан шинэ засгийн газар Хятад улсын "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байж, уг байгуулалт нь БНСУ-ыг оролцуулсан Азийн бүс нутагт эдийн засгийн өсөлтийн шинэ боломж авчрахыг хүсэж байна гэв.

БНСУ-ын засгийн газар нь "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад төлөөлөгчдөө томилон оролцуулах бөгөөд парламентын гишүүн бөгөөд өмнөх парламентын дэд дарга Пак Бюн-сеокоор ахлуулна гэдгээ тус орны гадаад хэргийн яам 12-нд мэдэгдсэн юм.

Пак Бюн-сеок, "нэг бүс нэг зам" нь зөвхөн Хятад улсаар тогтохгүй, мөн Ази тив, тэрчлэн бүхий л дэлхийг хамарч байгаа юм. Энэ удаагийн чуулга уулзалтад Ази, Америк, Европын гол гол улс орнууд идэвхтэй оролцох болохоор даян дэлхийн анхаарлыг татаж байна. Энэ удаа улс орнууд болон аж ахуйн нэгжүүдтэй нааштай солилцоо өрнүүлж, бодит төслүүд дээр хамтран ажиллахад нааштай үндэс суурь тавихыг хүсэж байна гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе