• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Гүрж чөлөөт худалдааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-14 10:53:09
13-нд Худалдааны яамнаас мэдээлснээр, Хятад, Гүрж хоёр улс мөн өдөр Бээжинд чөлөөт худалдааны хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурлаа. Хоёр тал худалдаа, үйлчилгээ, худалдааг аврах зэрэг талаар хамтын ажиллагаанд бодит ахиц гаргасан бөгөөд энэ оны эцсээр буюу ирэх жилийн эхээр хүчин төгөлдөр болох юм.

Хятад, Гүржийн чөлөөт худалдааны хэлэлцээр 2015 оны 12-р сараас эхэлж, 2016 оны 10-р сард үндсэндээ дууссан тул нэг жил арай хүрээгүй энэ хугацаанд хэлэлцээр, зөвшилцөл хийсэн нь Хятадын Европ, Азийн бүс нутаг дахь чөлөөт худалдааны анхны хэлэлцээр болсон юм.

Нээлттэй байлгах үүднээс үзвэл, Гүрж улс Хятадын бүтээгдэхүүний 96.5 хувийг гаалийн татвараас чөлөөлж, Гүржийн Хятадаас импортолсон нийт хэмжээ 99.6 хувьд хүрчээ. Хятад улс Гүржийн бүтээгдэхүүний 93.9 хувийг гаалийн татвараас чөлөөлж, Хятадын Гүржээс импортолсон хэмжээ 93.8 хувьд хүчээ. Үүнд бүтээгдэхүүний 90.9 хувийг гаалийн татвараас чөлөөлсөн ба бүтээгдэхүүний 3 хувийг бууруулах шилжилтийн хугацаа 5 жил юм байна.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе