• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Конго улсад Эболагийн халдвар авсан тохиолдол дахин гарав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-14 15:49:02
ДЭМБ-ын 13-нд нийтэлсэн мэдээнд: Конго улсын засгийн газар саяхан ДЭМБ-д хандан тус улсад гарсан Эбола вирусын халдварт өвчний тухай мэдүүлгээс үзвэл, өнөөг хүртэл 11 хүн эбола вирусын халдвар авсан тохиолдол гарснаас 3 хүн нас барсан ба нас барсан 1 хүний эбола вирусын халдвар авсан нь оношлогджээ.
  
ДЭМБ тэмдэглэхдээ: Шинээр гарч мэдэх Эбола вирусын халдварын байдал тодорхой бус байна. Талууд хяналт шалгалт, эрсдэлд сайтар үнэлгээ өгч, дүн нотолгоогоо даруй нийтлэх хэрэгтэй гэжээ.
  
2014 онд, Баруун Африкт Эбола вирусын халдвар анх гарснаас хойш, нийт 11 мянган хүн тус өвчний улмаас амь насаа алдсан бөгөөд Конго улсад халдвар авсан 66 тохиолдол гарснаас 49 хүн нас баржээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе