• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүн 77-д хүрэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-14 11:05:02

13-нд Бээжин хотноо Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас мэдэгдсэнээр, манай зөвлөлд 7 гишүүн шинээр элсэхийг батлан зөвшөөрснөөр, нийт гишүүний тоо 77-д хүрсэн гэжээ.

Тус банкны ерөнхийлөгч Жинь Личюнь: Энэ удаад шинээр нэмэгдсэн 7 гишүүнд Бахрейн, Кипр, Самоа зэрэг тус бүсийн гурван гишүүн, Боливи, Чили, Грек, Румын зэрэг тус бүсийн бус 4 гишүүн багтаж байна гэжээ.

Шинэ 7 гишүүн элсэхийг батлан зөвшөөрсний дараа, дотоодын хууль журмын үйл явцыг өнгөрөөж, анхны хэсэг хөрөнгө мөнгийг банкинд хадгалсны дараа албан ёсны гишүүн болох юм байна.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны мэдэгдсэнээр, энэ онд шинэ гишүүн элсэхийг үргэлжлэн дэмжинэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе