• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-15 20:59:00

Хоёр өдөр хуралдсан "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт 15-нд Бээжинд өндөрлөв. Хятад улсын дарга Ши Жиньпин дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзах үе хэлэхдээ, энэ удаагийн уулзалтаар талууд нийтлэг ойлголтоо нягтруулж, үйл ажиллагааны төслөө тодорхойлж, талууд хүчээ хамтатган "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааг урагшлуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах гэсэн идэвхтэй мэдээллийг уламжилсан байна гэжээ. Тэрээр мэдэгдэхдээ, 2019 онд Хятад улс "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны 2-р дээд уулзалтыг зохион байгуулах болно гэжээ.

Энэ хоёр хоногт, дотоод гадаадын 1500 гаруй зочид "олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулж, хамтын амжилт хөгжлийг биелүүлье" гэсэн уулзалтын гол сэдвийн эргэн тойронд гүнзгий судлан хэлэлцсэн байна. 15-нд болсон дугуй ширээний дээд хурал дээр, 30 орны удирдагч болон олон улсын байгууллагын хариуцлагатан "бодлого болон хөгжлийн стратегийн холбоосоо эрчимжүүлж, түншийн харилцаагаа гүнзгийрүүлье", "харилцан саадгүй холбогдох бодит хамтын ажиллагааг эрчимжүүлж, холбоотой хөгжлийг биелүүлье" гэсэн хоёр томоохон сэдвээр өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрч, хурлын дараа "хамтарсан албан мэдээ"-г хамтдаа нийтэлсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе