• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Кенийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-15 21:12:41

15-нд Ардын Их Хурлын Танхимд Хятад улсын дарга Ши Жиньпин, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцохоор ирсэн Кенийн ерөнхийлөгч Кеняттатай уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт тун саяхан төгс амжилттай өндөрлөж, баялаг үр дүнд хүрэв. Кенийн тал үүнд идэвхтэй хувь нэмэр оруулсныг Хятадын тал сайшааж байна. Сүүлийн жилд, Хятад Кенийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа хурдтай хөгжиж, хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байгаа. Кени бол Хятад Африкийн үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааг түрүүлэн туршсан орнуудын нэг байж, Хятад Африкийн хамтын ажиллагааны явцад удирдан дагуулах болон үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж байна. Хятад Кенийн харилцааг дээшлүүлээд стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа болгохыг би санал болгож байна. Кенийн талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулан шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе