• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Фүжянь муж Вьетнамтай 4 гэрээ байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-15 15:44:36

Хятадын Фүжянь мужийн ардын захиргаа, Вьетнамын Төлөвлөлт, Хөрөнгө Оруулалтын Яамны хамтран зохион байгуулсан "Хятад улсын Фужянь муж-Вьетнамын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт" 13-нд Фүжөү хотод болов. Чуулга уулзалт дээр, Хятад, Вьетнам эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 4 гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд, Вьетнамд 600 сая ам.долларын хөрөнгө оруулах, 35 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Вьетнамд гаргах явдал багтаж байгаа аж.

Вьетнам улсын дарга Тран Дай Куан чуулга уулзалт дээр үг хэлж, Фүжянь мужийн аж ахуйн нэгж Вьетнамд хөрөнгө оруулан үр ашигтай хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлээд, үүнд Вьетнам таатай орчин хангана гэж тэмдэглэжээ. Хятад улс Вьетнамд хөрөнгө оруулагч арван том эх үүсвэрийн нэг бөгөөд Хятадын маш олон аж ахуйн нэгж Вьетнамд хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж, нийт хөрөнгө оруулалт нь 11 тэрбум 200 сая ам.долларт хүрч байна гэж тэрээр илэрхийлжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2016 онд Фүжянь мужийн Вьетнамтай хийсэн экспорт, импортын худалдааны нийт хэмжээ 3 тэрбум 400 сая ам.долларт хүрч 13.8 хувиар өсөн нэмэгдэв. Үүнд Вьетнамд экспортоор гаргасан худалдааны нийт хэмжээ 2 тэрбум 520 сая ам.долларт хүрч, 15 хувиар өсөн нэмэгджээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе