• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

4-р сарын эдийн засаг тогтвортой хөгжлийн байдлаа хэвээр хадгалсан байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-15 15:47:56

Үндэсний Статистикийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Шин Жихун 15-ны өдөр хэлэхдээ, үйлдвэрлэлийн салбар тогтвортой өсөж, зах зээлийн эрэлт хэрэгцээ тасралтгүй өргөжиж, улс ардын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой хөгжлийн байдлаа хэвээр хадгалж байна гэжээ.

Тэрээр мөн өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанд болсон хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ, 4-р сард, бүх Хятадын жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг ноднингийн мөн үеийнхээс 6.5 хувиар өсөж, өсөлтийн хурд нь өнгөрөгч сарынхаас 1.1 нэгжээр буурчээ. Үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн үзүүлэлт ноднингийн мөн үеийнхээс 8.1 хувиар өсөж, он гарснаас хойш өсөлтийнх нь нэлээд өндөр төвшин 8 хувьд хүрчээ.

Үүний хэрэгцээ хөрөнгө оруулалт болон хэрэглээ тогтвортой хэвээр байна. Үндэсний статистикийн газрын мөн өдрийн гаргасан тоо бүртгэлээс үзвэл, энэ оны 1-4-р сард, бүх Хятадын тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт ноднингийн мөн үеийнхээс 8.9 хувиар өсжээ.

Орон сууцны салбарт, 1-4-р сард бүх Хятадад уг салбар дахь хөрөнгө оруулалт ноднингийн мөн үеийнхээс 9.3 хувиар өсжээ.

Хэрэглээний талаарх бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 4-р сард нийгмийн борлуулалтын жижиглэнгийн нийт хэмжээ нь ноднингийн мөн үеийнхээс 10.3 хувиар өсжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе