• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эммануэль Макрон ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-15 16:14:35

Орон нутгийн цагаар 14-нд, БНФУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэн өгөх ёслол болов. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын 5 дахь Бүгд Найрамдах улсын 8 дахь ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авлаа. Тэрээр ёслолын дараа хэлсэн үгэндээ Францын сэргэн мандал эхэлж байна гэв.

Тэрээр, "миний бие үүрэгт ажлын хугацаанд францчуудын урт хугацааны турш буурсаар ирсэн итгэлийг дахин сэргээхийн төлөө байх болно, Францын сэргэн мандал эхэлж байна. Бид бүхий л арга хэмжээг авч, Францын амьдрах чадвар, хөгжил цэцэглэлтийг дэмжиж, ажиллахад учрах саад бэрхийг арилган, аж ахуйн нэгж, инновацийг урамшуулан дэмжинэ. Чөлөөтэй, шинэ бүтээмж бүхий соёл боловсролыг буй болгох нь бидний үйл ажиллагааны гол цөм байх болно" гэв.

Тэрээр, Дэлхий болон Европ Францын дуу хоолойг улам ихээр хүндэтгэнэ. Нөгөө талаар Европын байгуулалтыг үргэлжлэн дэмжинэ гэж онцлов.

Тэрээр мөн Францын 5 дахь Бүгд Найрамдах улсын өмнөх ерөнхийлөгчдийн оруулсан хувь нэмрийг үнэлж, тэдэнд хүндэтгэл илэрхийлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе