• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам 8-д хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-16 16:29:51

16-нд ӨМӨЗО-ны Эрээн хотын албаныхны мэдээлснээр, Хятад, Монголын эх газрын хамгийн том гарц болох Эрээн хотын боомтоор дайран өнгөрдөг Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам нэмэгдэн 8 болсноор галт тэрэг нийт 358 удаа аялсан байна.

Албаны тоо баримтаас үзвэл, 2013 онд Хятад-Европ чиглэлийн галт тэргийг Эрээн хотын боомтоос аялуулж эхэлснээс хойш хөгжил нь түргэсэж, дамжин өнгөрөх барааны хэмжээ жил дараалан ихээр нэмэгдэх болсон. Эдүгээ Эрээн хотын боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний шугам анх 2 байснаасаа 8 болж нэмэгдээд байна.

Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний дамжин өнгөрөх аялал тус боомтод хурдтай хөгжсөн нь хил дамнасан олон төрлийн худалдаа эрхэлдэг орон нутгийн бизнесменүүдэд ихээхэн үр өгөөж хүртээж байна.

Эрээн хотын бараа тээврийг гэрээгээр гүйцэтгэдэг нэгэн компанийн хариуцлагатан Лю Зүнчэн сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө, Хятад улсаас шугам дагуух улс орнууд руу илгээх барааг төмөр замаар тээвэрлэхэд дөрөвний гурван хувийн цагийг хэмнэх болж, өртөг ч үүнийг дагалдан буурч, бараа тээврийн хэмжээ жил дараалан нэмэгдлээ гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе