• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ дахин баллистик пуужин харважээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-16 15:54:47
15-ны өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус тус мэдэгдэл гаргаж, БНАСАУ-ыг дахин баллистик пуужин харвасныг буруушаагаад, цөмийн зэвсэггүй байх замдаа буцан ирэхийг шаарджээ.

Антонио Гутерриш мөн өдөр төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, БНАСАУ-ын энэхүү үйл ажиллагаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоос няцаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлэл боллоо. БНАСАУ олон улсын үүрэг хариуцлагаа бүх талаар үүрч, цөмийн зэвсэггүй байх замдаа буцан ирэх ёстой гэж онцолжээ.

\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе