• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжяны төмөр зам, далайн тээврийг холбосон анхны галт тэрэг нэвтэрлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-16 16:07:56
Хоёр долоо хоног аялаад модны зутан тээсэн Хятад, Европын олон улсын тээврийн ээлжийн галт тэрэг Германы Дуйсбургаас хөдөлж, 15-ны орой Үрэмч хотын олон улсын эх газрын боомтод хүрч ирлээ. Энэ бол Шинжааны төмөр зам, далайг холбосон нэгдсэн тээврийн анхны галт тэрэг юм.

Үрэмчийн олон улсын эх газрын боомтын хөгжлийн албаны дарга Лю Шаохуа танилцуулахдаа, уг галт тэрэг Европ-Азийн газар нутгийг туулж, Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далайг туулж нэг бүс нэг замыг жинхэнэ утгаар туулсан юм гэжээ.

Энэхүү тээврийн ажлыг хариуцсан Шинжааны Жүн Тай олон улсын бэлтгэн нийлүүлэгч ХХК-ийн дэд ерөнхий захирал У Ли хэлэхдээ, өнгөрсөнд тус компани Тяньжин эсвэл Чиндаогийн далайн боомтоор дамжуулан Германаас бараа оруулж ирэхийн тулд 60 гаруй хоног зарцуулдаг байлаа. Одоо харин Германы Дуйсбургээс шууд Үрэмч хүрэхдээ хагас сар хүрэхгүй хугацаа зарцуулж, цаг хугацаа болон хөрөнгө мөнгөнд маш хэмнэлттэй болсон гэжээ. /Баатар орчуулав/

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе