• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Соёлын үйлдвэрлэлийн яармагийн худалдааны хэмжээ 224 тэрбум юаньд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-16 10:55:08
5 хоног болсон Хятадын олон улсын соёлын үйлдвэрлэлийн 13-р экспо яармаг 15-нд өндөрлөв. Тус яармагийг зохион байгуулах хорооны мэдээлснээр, яармагаар гэрээ байгуулсан хэмжээ 224 тэрбум 84 сая 800 мянган юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 10.28 хувиар өссөн байна.

Үзэсгэлэн яармагийн нийт талбай 105 мянган ам дөрвөлжин метр бөгөөд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, мөн Хонгконг, Макао, Тайваний засгийн газрын 2302 бүлгэм, аж ахуйн нэгж, байгууллага оролцжээ.

Мөн, Америк, Их Британи зэрэг хөгжингүй орон, Египет, Малайз зэрэг "нэг бүс нэг зам" зам дагуу 35 улс орон, бүс нутаг үзэсгэлэнд оролцож, "нэг бүс нэг зам"-ын улс орнуудын уламжлалт гар урлал, шинэ дизайн, биет бус соёлын өв, соёл, аялал жуулчлал, уран сайхны тоглолт хүмүүст таалагдсан байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе