• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын довтолгооны улмаас 40 гаруй жирийн иргэн амиа алдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-16 15:25:15
15-нд Сирийн "Шам FM радио"-гийн мэдээлснээр, Хэт даврагч "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх АНУ-аар удирдуулсан олон улсын холбоотны цэрэг Сирийн Deir ez-Zor мужийн Buka Myler хот руу агаараас довтолсны улмаас 40 гаруй жирийн иргэн амиа алдсан байна.

Тус радиогийн мэдээлснээр, Олон улсын холбоотны цэрэг агаарын довтолгоо хийсэн Deir ez-Zor мужийн Buka Myler хот "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байгаа юм.

Өөр мэдээнд тэмдэглэснээр, Олон улсын холбоотны цэрэг сүүлийн үед Сирийн зүүн хойд нутаг руу олон удаа агаараас довтолжээ. Энэ сарын 10, 11-нд Deir ez-Zor, Аль-Raqqah муж руу агаарын довтолгоо хийсний улмаас 20 гаруй жирийн иргэн амиа алдсан байна.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе