• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хун Сентэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-17 16:15:38
Хятад улсын дарга Ши Жиньпин 17-нд Дяо Юйтай төрийн зочид буудалд Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзлаа.

Ши Жиньпин Хун Сений Хятад улсад албан ёсоор айлчлан "Нэг бүс нэг зам"-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцсонд баяртай байгаагаа илэрхийлж, Камбожтой харилцаагаа хөгжүүлэх явдлыг дээд хэмжээнд чухалчлан, Камбожтой хамт Хятад, Камбожийн энх тайван найрамдлыг эрс хэлбэрэлтгүй дэмжин, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээж, бүс нутгийн энх тайван, цэцэглэл хөгжилд улам их хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэлээ.

Ши Жиньпин: Хятад, Камбож ирэх жил дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хоёр тал 60 жилийн ойгоо тэмдэглэх явдлаар боломж болгон, хоёр орны харилцааг тогтвортойгоор урт хугацаанд улам сайн хөгжүүлэхэд түлхэц өгөх ёстой гэжээ.

Хун Сен: Камбож Нородом Сиханукийн тогтоосон Хятад улстай найрсаг байх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Урт хугацаанд шуурхай дэмждэг, дорвитой туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлж байгаагийн ялдамд Хятадын талтай хамт уламжлалт найрамдлаа бэхжүүлэн, Камбож, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа улам их хөгжилд хүргэхэд Камбож бэлэн байна гэлээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе