• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Австралийн хэвлэлийнхэн "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг өндрөөр үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-17 10:38:33

Австралийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Бээжинд өндөрлөсөн "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад анхаарал хандуулж, "нэг бүс нэг зам" санаачилга нь олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ төдийгүй Австралид, ялангуяа Австралийн умард нутгийн нээлттэй бүсэд хөгжлийн шинэ боломж авчрана хэмээн үзсэн байна.

Австралийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 5-р сарын эхээр "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын тухай танилцуулан мэдээлж эхэлсэн бөгөөд энэ нь Австралид идэвхтэй нөлөө үзүүлж мэднэ гэж тэмдэглэжээ. "Сиднейн өглөөний сонин"-д тэмдэглэхдээ, 30 гаруй улс орны төрийн тэргүүн буюу засгийн газрын сайд нар энэ удаагийн чуулганд оролцлоо. Энэ нь Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга алс хэтийн хөгжлийн ухагдахуунтай гэдгийг харуулж байгаа бөгөөд эдүгээ "дэлхийн чухал төсөл" болон хэрэгжиж байна. Энэ санаачилга эх газрыг дамнасан "чухал бүс" болохоор барахгүй тэнгис далайг дамнасан "чухал зам" болж, дэлхийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдаа зэрэг салбарын хөгжилд асар их шинэ хүчээр сэлбэх болно гэжээ.
 
Австралийн нэр хүнд бүхий эдийн засгийн мэдээллийн "Австралийн санхүүгийн тойм" сонинд: Ши Жиньпин дарга "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг эрчтэй дэмжсээр ирсэн. Энэ үйл ажиллагаа дэлхийн бүс нутгууд хоорондын дэд бүтцийн арга хэлбэрийг сайжруулж, Хятад улсын олон улсын хамтын ажиллагааны чухал бодлого болохыг хүсэж байна. Энэ 5 жилийн хугацаанд, бид Европоос Хятад хүрэх шинэ төмөр замын бүтээн байгуулалт эхэлснийг олж харах бөгөөд дараа нь Бээжин хотын Төв Ази, Пакистан, Шри Ланка-д хийж буй боомтын бүтээн байгуулалт, байгалийн хий дамжуулах хоолойн өөрчлөлт, мөн Лаос, Тайландын хурдны төмөр замын холбоосыг олж харах болно гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе