• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ, АНУ-ын хоёр төрийн тэргүүний уулзалт хийнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-17 10:23:46

16-нд БНСУ-ын ерөнхийлөгчийн Хөх ордны баталснаар, БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар 6-р сарын сүүлчээр АНУ-ын Вашингтон хотноо уулзана.

Хөх ордны мэдээллийн ахлах нарийн бичиг Юн Янь Чань хэлэхдээ, Хөх ордны гадаад харилцаа, аюулгүйн байдлын хэсгийн дарга Чун Юэй Ён мөн өдөр айлчилж буй Америкийн цагаан ордны үндэсний аюулгүйн зөвлөлийн Азийн асуудал хариуцсан ахлах захирал Матт Поттингертэй уулзаж, хоёр тал хоёр төрийн тэргүүний уулзалтын цаг хугацааны талаар эхний тохиролцоонд хүрсэн бөгөөд тодорхой хөтөлбөрийн асуудлаар үргэлжлүүлэн зөвшилцөнө гэв.

Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, Чун Юэй Ён болон Матт Поттингэр нар хэлэлцээний үеэр БНСУ-ын батлан хамгаалалтын ажлын тухай Америкийн хийсэн амлалт түүнчлэн Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хэлэлцэв. БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөгөө бүрмөсөн орхиулах асуудлыг эцсийн зорилт болгож, хориг арга хэмжээ, хэлэлцээ зэрэг төрөл бүрийн арга хэлбэрийг авч хэрэгжүүлнэ. Нөхцөл боломж бүрдсэн үед БНАСАУ-тай хэлэлцээ хийж, асуудлыг зохицуулах хамтын төслийг хайна гэж хоёр тал санал нэгтэй үзэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе