• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шатамхай мөсийг амжилттай нээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-18 15:31:44
18-нд Хятадын нутаг дэвсгэр, эх баялгийн яамны Геологийн судалгааны газрын мэдээлснээр: Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн хойд биеийн Шэньхү хай булангаас шатамхай мөсийг амжилттай нээв. Дэлхий дахинд Хятад улс энэ талаар удаа дараа амжилт гаргасан анхны улс болсон байна.

Шатамхай мөс гэдэг бол тэнгисийн гүнд хуримтлагддаг, мөн эх газрын мөнх цэвдэгт өндөр даралт, бага дулааны нөхцөлд бүрэлддэг байгалийн шатамхай хий болон уснаас бүрэлдсэн мөс шиг бодис юм. Шатамхай мөс шатсаны дараа бага хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл, ус болж, ялгаруулах бохир бодис нь нүүрс, нефть, байгалийн хийнээс олон дахин бага байдаг ч эрчим хүчний хэмжээгээрээ арав дахин илүү байдаг гэнэ. Мөн шатамхай мөсний нөөц маш их, түүнд агуулагдах органик нүүрстөрөгчийн нөөцийн ерөнхий хэмжээ дэлхийн нүүрс, нефть, байгалийн хийнээс хоёр дахин их байдаг тул олон улсын хэмжээнд нефть, байгалийн хийг орлох эрчим хүчний эх үүсвэр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе