• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын төв нутгийн үзэсгэлэн яармаг нээгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-18 10:51:48

Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян 17-нд Хэфэйд Хятадын төв нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын 10-р үзэсгэлэн яармагт оролцон, илтгэл тавьжээ. Тэрээр, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт саяхан өндөрлөж, Ши Жиньпин дарга гадаадын 29 улсын төрийн тэргүүн, засгийн газрын удирдагчидтай хамтран, "Нэг бүс нэг зам"-ын хэтийн төлөвийг зураглан, улс орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа өргөтгөх түүхэн боломжийг нээж өглөө. Тус үзэсгэлэн яармаг төв нутгийн хөгжлийн чухал цонх төдийгүй төв нутгийг гадаадад улам нээлттэй байлгах үр ашиг бүхий индэр болж, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийг төв нутгийн хөгжлийн үйл явцад оролцуулахад ашигтай учраас "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны боломжийг эхэлж ашигласан гэж хэлж болох юм гэжээ.

Ван Ян: Нээлттэй байлгах замаар хөгжлийг дайчлах нь төв нутгийг хөгжүүлэх чухал туршлага юм. Төв нутагт шинэ үзэл ойлголтоор нээлттэй хөгжиж, гадаадад нээлттэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж, чөлөөт худалдааны туршилтын бүс, эдийн засаг технологийн хөгжлийн бүс зэрэг нээлттэй индрийг бүтээн байгуулж, хууль зүйд нийцсэн, олон улсад хандсан, хялбарчилсан бизнесийн орчныг бий болгон, бүх талаар нээлттэй чухал тулгуур бүс болгохоор хичээн зүтгэх ёстой хэмээн цохон тэмдэглэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе