• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын тээврийн аюулгүй байдлын хяналт шалгалтыг эрчимжүүлэхийг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-18 16:02:23

17-нд Брюссель хотноо Европын холбооны комиссын албаны хүн, Америкийн Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яамны орлогч сайд тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээ хийж, хоёр тал агаарын тээврийн аюулгүй байдлын талаар нягт хамтран ажиллах тухай амлалтаа дахин нотолсон байна.

Европын холбооны комисс, Америкийн Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яамны нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд: Хурлын үеэр, хоёр тал агаарын тээврийн аюулгүй байдалд учруулах заналхийлэл, заналхийллийг даван туулах арга хэмжээний талаар авч хэлэлцсэн бөгөөд өнөөгийн агаарын тээврийн аюулгүй байдлын стандарт, ачаа тээшийг тээвэрлэх явц дахь электрон тоног төхөөрөмжийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх талаар авч хэлэлцсэн гэжээ.
  
Европын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ удаагийн хэлэлцээний нэг чухал сэдэв нь Америкийн хэрэгжүүлж буй зөөврийн компьютерыг онгоцны бүхээгт авч орохыг хориглох тухай дүрмийн цар хүрээг Европоос Америк руу нисэх онгоцонд хэрэгжүүлэх эсэх талаар авч хэлэлцжээ.

Засгийн газар аюулгүйн хяналт шалгалт зэрэг арга хэмжээг эрчимжүүлж, заналхийллийг даван туулах тухай бодолцох ёстой гэж Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг онцолж байсан юм.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе