• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Хятадад айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-18 18:41:48

ХОУР-гийн мэдээ: Хятадын ГХ-ын сайд Ван И 18-ны үдээс хойш Хятадад айлчилж байгаа БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Ли Хай Цантай уулзжээ. Ван И уулзалтын үеэр хэлэхдээ, тусгай элч Хятадад айлчилж байгаа нь Мүн Жэ Ин ерөнхийлөгч болон БНСУ-ын шинэ засгийн газар Хятад, БНСУ-ын харилцааг чухалчлан үзэж байгаа бөгөөд хоёр орны харилцаагаа хурдхан сайжруулан хөгжүүлэх чин эрмэлзлийг харуулж байгаа юм. Хятадын тал үүнийг дээд хэмжээгээр үнэлж байна гэжээ.

Ли Хай Цангийн БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай элчийн хувиар Хятадад айлчилж байгаа бөгөөд тэрээр Хятадын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, БНСУ-ын шинэ засгийн газрын бодлогыг танилцуулан, хоёр талт харилцаагаа хөгжүүлэх тараар санал бодлоо солилцох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе