• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жечи сэтгүүлчдийн асуултад хариулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-18 10:29:02

17-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи сэтгүүлчдэд "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнг танилцуулжээ.

Ян Жечи: "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт саяхан өндөрлөлөө. Энэ санаачилгыг талууд нааштай хүлээж авсан. Энэ удаагийн уулзалт "нэг бүс нэг зам"-ын хүрээнд болсон дээд хэмжээний олон улсын үйл ажиллагаа бөгөөд БНХАУ байгуулагдсанаас хойш Хятад улсын анх удаа санаачлан эрхэлж буй өндөр түвшний, том хэмжээний олон улсын олон талт гадаад харилцааны арга хэмжээ юм. Энэ уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжил, Хятадын хөгжил, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал цаг үед хуралдаж, талууд "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааг урагшлуулан, хүн төрөлхтний хамтын хувь заяаг холбох эерэг дохио өгсөн нь Хятад улс төдийгүй дэлхий нийтэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

Дээд хэмжээний уулзалт баялаг үр дүнд хүрсэн бөгөөд дараах хэдэн онлогтой боллоо. Нэгд, "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлов. Хоёрт, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын бодит хөтөлбөрийг боловсруулав. Гуравт, "нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг тогтоов.

Хятад улс "нэг бүс нэг зам"-ыг санаачлагч, дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулагчийн хувьд засгийн газрын бодлого, хөгжлийн стратегийг холбох, эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт, чухал төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулах зэрэг асуудлаар олон шинэ санал дэвшүүлж, хариуцлага, итгэл зоригоо илэрхийллээ. Ши Жиньпин дарга Торгоны замын санд 100 тэрбум юанийн хөрөнгө нэмж оруулна гэдгээ зарлалаа. Энэ нь аж ахуйн нэгжүүдээр гол болгож, зах зээлийн журмаар үйл ажиллагаа явуулан, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгөний бат бэх үндэс суурь тавьж өгөх юм.

Ши Жиньпин дарга "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын цаашдын хамтын ажиллагааг бүх талаар танилцуулж, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт бол энх тайван, хөгжсөн, нээлттэй, шинэчилсэн, соёл иргэншлийн зам мөн хэмээн тодорхойлсон юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе