• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

1 тэрбум 100 сая мэдээллийг хамтдаа ашиглав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-18 14:35:01
18-нд Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлтийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вей: Өнөөгийн байдлаар Хятадын итгэмжийн мэдээллийн сайт төрөл бүрийн 1 тэрбум 100 сая мэдээлэл хуримтлуулж, "Итгэмжит Хятад орон" буюу CREDIT CHINA сайт олон нийтэд хандан 100 сая мэдээллийг нийтэлсэн ба хандалт нь 300 саяд хүрээд байна гэжээ.

Мэн Вей: Итгэмжийн мэдээллийг хамтдаа ашиглах талаар Хятадын үндэсний мэдээллийн төв Вэйжун банк, Жянсү банк, мөн нийгмийн итгэмжийн үйлчилгээний 15 байгууллагатай гэрээ байгуулж, Хятадын итгэмжийн мэдээллийг хамтдаа ашиглах сайт, "Итгэмжит Хятад орон" сайтаар дамжуулж холбогдох байгууллага нэгжтэй мэдээлэл солилцон, олон нийтийн итгэмжийн мэдээлэл, зах зээлийн итгэмжийн мэдээллийн нэгдлийг ахиулж, итгэмжийн үйлчилгээний зах зээл түргэн хөгжих нөхцөл бүрдүүлж байна.

Мөн Ажил төрөл худалдааны нийгэмлэгийн итгэмжийн системийн бүтээн байгуулалтын талаар Хятадын Хөгжил шинэчлэлийн хороо, Иргэний засаг захиргааны яамтай хамтран итгэмжийн системийн бүтээн байгуулалтын туршилтын ажлыг эхлүүлж, ажил төрлийн итгэмжийн амлалт өгөх дүрэм, итгэмжийн мэдээллийг хамтдаа ашиглах механизм, итгэмжийн үнэлгээний механизм зэрэг 10 гол ажлыг хуваарилсан юм. \Урьхан\  
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе