• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дональд Трампыг ОХУ-д нууцаа дэлгэсэн гэдгийг Сергей Лавров үгүйсгэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-19 16:55:50
Дональд Трампыг ОХУ-д нууцаа дэлгэсэн гэдгийг Кипрт айлчилж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 18-нд үгүйсгэв.

Сергей Лавров мөн өдөр Кипр улсын нийслэл Никосиад тус орны ГХ-ны сайд Йоаннис Касулидестэй хэлэлцээ хийсний дараа хамтдаа сэтгүүлчидтэй уулзах үед, Дональд Трампыг ОХУ-д нууцаа дэлгэсэн гэдгийг үгүйсгэсэн байна. Сергей Лавров энэ асуудлаар анх удаа олон нийтийн өмнө хариу өгч байгаа юм.

Сергей Лавров хэлэхдээ, Дональд Трамп надад зөвхөн хэт даврагч "Лалын улс"-ын террористууд тэсрэх бодисыг электрон төхөөрөмжийн дотор шалгалтаар илрэхгүй нууцлах чадвартай болсныг хэлсэн. Үүнийг нууц гэж хэлж болохгүй биз дээ. 2 сарын өмнө байсан байх аа, Дональд Трампын засгийн газар захирамж гаргаж, Ойрхи Дорнодын орнуудаас Америк орох зорчигчдыг гар компьютер зэрэг электрон барааг нисэх онгоцонд авч явж болохгүй гэж хориглосон юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе