• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гүржийн ерөнхий сайд: Гүрж, Хятадын чөлөөт худалдааны гэрээ Гүржийн эдийн засгийг хөгжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 14:37:43

Гүржийн ерөнхий сайд Жорж Квирикашвили 18-ны өдөр Тбилист хэлэхдээ, Гүрж Хятадын саяхан байгуулсан чөлөөт худалдааны гэрээ "маш чухал", Гүржид улам олон гадаадын хөрөнгө оруулалтыг татан, эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжих болно гэжээ.

Мөн өдөр тэрээр засгийн газрын хурлын дараа болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, "Бид Европын холбоог багтаасан эргэн тойрны орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Өдгөө бид Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан нь манай улс ирээдүйд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татаж, экспортлох зориулалттай эдийн засгийг хөгжүүлэхэд маш чухал юм. " гэжээ.

"Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулах нь Гүржийн хувьд чухал алхам юм. Гүрж эдийн засгийн хурдтай хөгжлийн хаалгыг ийнхүү нээсэн бөгөөд түүхэнд эзэлж байсан газар зүйн чухал чанараа аажмаар сэргээх болно" гэж Жорж Квирикашвили онцоллоо.

13-ны өдөр Хятад, Гүрж хоёр орон Бээжин хотноо чөлөөт худалдааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан бөгөөд гэрээ нь энэ оны сүүлч, эсвэл 2018 оны эхээр хүчинтэй болно. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе