• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зэн Чинцүнь Олон улсын цаг агаарын байгууллагын шагнал хүртэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 16:11:38

Хятадын Шинжлэх ухааны академийн Агаар мандлын физикийн судалгааны газрын мэдээнд тэмдэглэснээр, Олон улсын цаг агаарын байгууллагаас саяхан Хятадын Шинжлэх ухааны академийн академич, Агаар мандлын физикийн ухааны судлаач Зэн Чинцүньд Олон улсын цаг агаарын байгууллагын 61 дэх удаагийн шагнал буюу IMO-ыг гардууллаа.

Тус байгууллагын дарга Дэвид Граймс шагнал гардуулах ёслолд Зэн Чинцүний судалгаанд гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж, хиймэл дагуулын цаг агаарын алсын удирдлагын онол, цаг агаарыг урьдчилан тооцоолох онол, цаг агаарын гамшгийг урьдчилан тооцоолж сэргийлэх асуудал болон дэлхийн бөмбөрцгийн системийн загвар зэрэгт гарамгай хүчин зүтгэл оруулсан гэжээ.

IMO бол олон улсын цаг агаарын судлалын салбар дахь хамгийн дээд шагнал мөн бөгөөд олон улсын хүрээнд цаг агаар, ус, дэлхийн бөмбөрцгийн физикийн шинжлэх ухааны салбарт гарамгай зүтгэл оруулсан хүмүүст олгодог. Тус шагналыг жилд нэг удаа шалгаруулж, тус бүр нэг хүнд олгодог. 2016 оны 6-р сарын 22-нд Зэн Чинцүньд 61 дэх Олон улсын цаг агаарын байгууллагын шагналыг олгохоор Олон улсын цаг агаарын байгууллагын гүйцэтгэх зөвлөл шийдсэн юм. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе