• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Хятадад айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-05-19 16:57:20

18-нд Хятадын ГХ-ын сайд Ван И Хятадад айлчилж ирсэн БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Ли Хай Чантай уулзжээ. Ван И: Таны Хятадад ирсэн явдал бол ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон БНСУ-ын шинэ засгийн газар Хятад, БНСУ-ын харилцааг чухалчилж, хоёр орны харилцааг түргэн сайжруулж, хөгжүүлэх чин эрмэлзэлтэйг харуулж байна. Хятадын тал үүнийг дээд хэмжээгээр үнэлж байна гэжээ.

Ли Хай Чан БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай элчийн хувиар Хятадад айлчилж байгаа бөгөөд тэрээр Хятадын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, БНСУ-ын шинэ засгийн газрын бодлогыг танилцуулан, хоёр талт харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе