• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Владимир Путин Эммануэль Макронтой утсаар ярилаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 10:21:54
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 18-нд Францын шинэ ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, хоёр тал хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх хүсэлтээ илэрхийллээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн газрын мөн өдөр гаргасан мэдээнд тэмдэглэхдээ, В.Путин Эммануэль Макроныг Францын ерөнхийлөгчөөр сонгогдож засгийн газраа байгуулсанд нь баяр хүргэлээ. Хоёр тал олон улсын тулгамдсан асуудлуудаар хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцож, улс төр, эдийн засаг худалдаа, соёл, хүмүүнлэгийн салбар дахь уламжлалт найрамдлаа хөгжүүлж, терроризмд хамтран цохилт өгөхийн чухлыг цохон тэмдэглэлээ. Хоёр тал бас, Минскийн хэлэлцээр болон Нормандын загварын хүрээнд харилцаа холбоотой байж, Украйны хямралыг зохицуулах талаар зохицон ажиллана гэжээ.

"Россия сегодня" Агентлаг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг дарга Дмитрий Песковын үгнээс эш татаж мэдээлснээр, Путин Макронтой утсаар ярихдаа "Оросын тал Францын талтай найрамдалт харилцаа хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэж илэрхийллээ. Хоёр тал хэлхээ холбоотой байхаар тохиролцлоо гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе