• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элчтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 10:26:32
Хятадын гадаад хэргийн сайд Ван И 18-нд Бээжин хотноо БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Ли Хэ Чантай уулзлаа.

Ван И хэлэхдээ, Мүн Же Ин ерөнхийлөгчийн албан тушаалд оронгуутаа засгийн газрын төлөөлөгчдөө илгээж нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцуулан, дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн нэг бүс нэг зам санаачлагыг дэмжсэн юм. Өнөөдөр та тусгай элчээ илгээж байна. Энэ нь БНСУ-ын засгийн газар Хятад, БНСУ-ын харилцааг дээд хэмжээгээр чухалчилж байгаа бөгөөд хоёр талын харилцааг аль болох түргэн сайжруулах гэсэн яарсан хүслийг харуулж байна. Хятад улс үүнийг сайшааж байна гэжээ.

Ван И "ТНААД системийн асуудлаар Хятадын талын зарчимч байр суурийг бүх талаар тодорхойлон өгүүлж, Хятадын талын томоохон бөгөөд зүй зохистой анхаарлыг эв дүйгээр зохицуулахыг БНСУ-ын талд шаардаж байна гэжээ. Тэр хэлэхдээ, Хятадын тал БНСУ-ын талыг оролцуулсан талуудтай хамтдаа чармайж, үр ашигтай арга хэмжээ авч, яриа хэлэлцээгээр Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахыг баримталж, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хэлбэрэлтгүй хамгаалахад бэлэн байна гэжээ.

Ли Хэ Чан хэлэхдээ БНСУ, Хятад харилцан чухал хөрш болсны хувьд хоёр тал олон салбарт нягт харилцаа хамтын ажиллагаатай юм. БНСУ Хятад улс харилцаагаа хөгжүүлэх нь Солонгосын хойг төдийгүй цаашлаад Зүүн хойд Азийн энх тайвны хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой юм. Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг цаашид хөгжүүлэхийг БНСУ хүсэж байна. ТНААД систем БНСУ, Хятадын харилцан итгэлцэл болон хоёр орны харилцаанд хохирол учруулж байгааг БНСУ ухаарч байна. Хятадын талын зүй ёсны анхаарлыг бүрэн ойлгож байна. БНСУ энэ асуудлыг эв дүйгээр зохицуулах арга хайхад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе