• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын уур амьсгалын хэлэлцээ чухал ахицтай боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 15:49:49
НҮБ-ын 2017 оны уур амьсгалын асуудлаарх анхны хэлэлцээ Германы Бонн хотод 18-нд өндөрлөлөө. Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны цаг уурын асуудал хариуцсан газрын орлогч дарга Лү Шиньмин мөн өдөр сэтгүүлчид хэлэхдээ, хэлэлцээ ерөнхийдөө төсөөлж байсан амжилтад хүрч, чухал ахицтай боллоо гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 2016 оны 11-р сард албан ёсоор хүчинтэй болсон Парисын хэлэлцээр нь 2020 оноос хойших дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны талаар зохион байгуулалт хийсэн юм. Энэ удаагийн хэлэлцээгээр Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийн дүрмийн талаар ярилцаж, эхний нийтлэг ойлголттой боллоо. Үүнийг хэрэгжүүлэх нарийн дүрмийн талаар хөтөлбөр гаргасан гэж ойлгож болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, 2016 оны 11-р сард Мороккогийн Марракеш хотод болсон уур амьсгалын өөрчлөлтийн хурал, 2018 онд болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцын гэрээ байгуулагч талуудын 24-р хурлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийн дүрмийг тогтооно гэж шийдсэн юм.

НҮБ-ын уур амьсгалын энэхүү хурал энэ сарын 8-нд Боннд нээгдэж, дэлхийн олон орны 4000 гаруй төлөөлөгч оролцлоо. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе