• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нью-Йоркийн Таймс талбайд авто машинаар хүн дайрсан хэрэг гарчээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 10:23:04

Синьхуа Агентлагийн мэдээ, Америкийн Нью-Йоркийн Таймс талбайд (Times Square)18-ны өдөр авто машинаар хүн дайрсан хэрэг гарч, нэг хүн эндэж, 22 хүн шархаджээ. Нью-Йорк хотын дарга Билл Де Бласио хэлэхдээ, энэ хэрэг нь терроризмын үйл ажиллагаа байсан эсэх талаар мэдээлэл алга байна гэжээ.

Тэрээр мөн өдөр, хэргийн газар дээр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, энэ бол терроризмын хэрэг биш гэдгийг анхны мэдээлэл харуулж байгаа боловч хянамгай байх үүднээс Нью-Йоркийн цагдаа терроризмын эсрэг цагдаа нарыг хотын гол дүүргүүдэд байршуулсан байна гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер "ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэргийг анхааралдаа авч байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцыг үргэлжлэн анхааралдаа авах болно" гэж твиттертээ бичжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе