• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбооны гишүүн орнууд аюулгүйн байдал болон батлан хамгаалахын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай авч хэлэлцэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 10:24:22

Синьхуа агентлагийн мэдээ, Европын холбоо 18-ны өдөр гишүүн орнуудын Батлан хамгаалах сайдын хурал хийж, Европын холбооны дипломат харилцаа болон аюулгүйн байдлын дээд зиндааны төлөөлөгч Федерика Могерини хурлын дараах хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, хурал нь аюулгүйн байдал болон батлан хамгаалахын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Европын холбооны гишүүн орнууд аюулгүйн байдал болон батлан хамгаалах хамтын бодлогын хүрээнд хямралын удирдлагыг сайжруулж, олон улсын байгууллага болон түнш орнуудын аюулгүйн байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэрэг дайны талаар онц байдалд хариу үзүүлэх ба иргэний хямралын удирдлагын хүчин чадлыг дээшлүүлэх талаар ахицтай болсон байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Европын холбооны гишүүн орнууд батлан хамгаалах хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлэхээр шийдсэн бөгөөд хурал нь бас цэрэг дайны хамтын ажиллагааны өнө батын хамтын ажиллагааны механизм байгуулах, жил тутмын тайланд гишүүн орнуудын батлан хамгаалах ажлын ахицыг нийтлэх ба "Европын батлан хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө" хийх зэрэг асуудлыг авч хэлэлцжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе