• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нүүрснээс нефть олборлох төсөл ихээхэн ахицтай болжээ

CRI       (GMT+08:00) 2017-05-19 11:15:35

Хятад улс нь нүүрс үйлдвэрлэгч хийгээд хэрэглэгч томоохон орон юм. Хятадын нутаг дэвсгэр хөрсөн доороо нүүрсний харьцангуй их нөөцтэй. Нүүрс бол Хятадын хамгийн чухал үндсэн эрчим хүч болно. Улс орны хөгжлийн шилжилтийн нөхцөлд цэвэр эрчим хүч ашиглах шаардлага улам өндөр болсон байна. Хятадын шинжлэх ухааны академийн Шаньши мужийн нүүрсний химийн судалгааны хүрээлэнгийн нүүрснээс нефть олборлох технологи сүүлийн жилүүдэд чухал ахицтай болж, Ниньшя, Шаньши, Өвөр Монгол зэрэг газар их цар хэмжээгээр ашиглалтад оруулан үйлдвэрлэж эхэлснээр нүүрсийг тогтвортой ашиглахад найдвартай зам суваг олгож өгсөн байна.

2016 оны 12-р сард Ниньшягийн хотон үндэстний өөртөө засах орны Яргуй хотын Шэньхуа Ниньмэй групп жилд 4 сая тонн нефть олборлох төслийг туршсан нь амжилттай болж, сайн чанарын дизель, газрын тос, лав зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Эх сурвалжаас үзвэл, энэхүү технологиор үйлдвэрлэсэн цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн нь хүхрийн, азотын хүчилгүй, графит бага байж, Бээжингийн VI, Европын V стандартаас ч сайн чанартай байдаг. Шэньхуа Ниньмэй группийн төслөөс гадна, Өвөр Монголын Хангин хошуу, Шаньшигийн Лү Аний сая тонны нүүрснээс нефть олборлох төхөөрөмжийг угсарч дууссан тул ойрын хугацаанд үйлдвэрлэж эхлэх юм байна.

Хятадын шинжлэх ухааны академийн Шаньши мужийн нүүрсний химийн судалгааны хүрээлэнгийн төсөл харилцсан лабораторийн эрхлэгч Ли Юнван хэлэхдээ, нүүрснээс нефть олборлох технологийг ихээхэн цар хэмжээгээр худалдааны зориулалтаар ашигласнаар нефтийг үр ашигтай нөхөж, уламжлалт эрчим хүчнээс дахин сэргээгдэх эрчим хүчний хангамжийн систем рүү шилжиж болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе