• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Босни-Герцеговини "Дэйтоны энхийн хэлэлцээ"-г тал бүрээр хэрэгжүүлэхийг уриаллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-19 15:33:27

Босни-Герцеговинийн олон үндэстний ард түмэн улс төрийн үйл явц болон нийгмийн байгуулалтын ололт амжилтаа бэхжүүлэн яриа хэлцэл зөвшилцөл, энхийн аргаар санал зөрөлдөөнөө зохицуулж, "Дэйтоны энхийн хэлэлцээ"-г тал бүрээр хэрэгжүүлэхийг Хятадаас НҮБ-д суурин суугаа төлөөлөгчийн орлогч Ү Хайтао 18-нд уриалсан байна.

Ү Хайтао Аюулгүйн зөвлөлийн Босни-Герцеговинийн асуудлаарх нээлттэй хурал дээр үг хэлж, Хятадын тал Босни-Герцеговинийн тусгаар тогтнол, бүрэн эрх, улс орны нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Босни-Герцеговинийн ард түмэн улс орныхоо ирээдүйг сонгох эрхийг хүндэтгэж, Босни-Герцеговинийн олон үндэстнүүд эв нэгтэй байж, хамтаар хөгжихийг дэмжинэ. Босни-Герцеговини үндэстний эвлэрэл зохицолд тус дөхөм үзүүлэн, эдийн засаг нийгмийн хөгжлөө дэмжин, эрх зүйн байгуулалтаа эрчимжүүлэхийн төлөө гаргаж байгаа хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж байна гэжээ.

Ү Хайтао хэлэхдээ, Босни-Герцеговини улс орны тогтвортой байдлыг хамгаалан, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар өрсөлдөөн сорилттой тулгарч байгааг бид ойлгож байна. Босни-Герцеговинийн олон үндэстний ард иргэд улс төрийн үйл явц, нийгмийн байгуулалтын ололт амжилтаа бэхжүүлэн яриа хэлцэл зөвшилцлөөр энхийн аргаар санал зөрөлдөөнөө зохицуулж, "Дэйтоны энхийн хэлэлцээ"-г тал бүрээр хэрэгжүүлж, олон салбарын байгуулалтдаа ихээхэн амжилт олж, Босни-Герцеговинийн олон үндэстний ард иргэд хамтдаа ашиг хүртэхийг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе